Зай
Ямар ч дижитал төхөөрөмж зайгаар ажилладаг.
Зарим аппарат хуруу зайгаар
ажиллах зориулалттай бол харин зарим нь шууд цэнэглэдэг зай, цэнэглэгчтэйгээ
ирэх тохиолдол бий. Харин та мэдээж цаанаас цэнэглэдэг аппаратыг сонгох
хэрэгтэй. Хуруу зай ордог байсан ч гэсэн Ni-HM буюу Nickel- Hybrid Metal гэсэн
цэнэглэдэг зайгаар явахаар байвал сайн хэрэг шүү дээ. Хэрэв гайгүй бага зай хэрэглэдэг хэмнэлттэй аппарат авахгүй бол батерейд үрсээр байгаад нэг мэдэхэд таны санхүүгийн тооцоо нэлээн их гарах хэрэг болно.
Хэлбэр,
хэмжээ
Сүүлийн үед монголчууд аль болох овор багатай аппарат
сонгох нь ихсэж байгаа. Гэхдээ нимгэн хавтгай гэхээсээ илүү тэгш өнцөгт хэлбэрийн
аппаратууд
сонговол хүчин чадлын үзүүлэлтүүд нь хоорондоо
тохирсон байх нь бий. Мэргэжилтнүүдийн хийсэн
судалгаагаар 2.6 фунт жинтэй, хэмжээ нь 4.1 унац /10 унац нь 283.5 граммтай тэнцэнэ/ байвал
хамгийн тохиромжтой гэсэн үзүүлэлт
гарчээ. Ерөнхийдөө жижиг аппаратууд
авсаархан гэгддэг боловч
тэдгээрийн товчлуурууд маш жижигхэн байдаг нь тохиргоонд өөрчлөлт хийхэд хүндрэл учруулдаг тал бий.
Бусад
Энэ хэсэгт аппаратны өнгө, хийц, мөн санах ой, USB буюу холбох утас гэх мэт дагалдах төхөөрөмжүүд орно. Санах ойн
хэмжээ их байх тусам сайн хэдий ч
аппаратныхаа мегапикселийн хэмжээ, санах ойн хэмжээ ойролцоо түвшинд байвал зүгээр болохыг анхаарна уу. Мөн уян диск, компакт
диск хэрэглэдэг
эсэхийг шалгахад гэмгүй. Карт уншигч нь
авсан зургийг хард диск шиг
хадгалах зориулалттай бичил төхөөрөмж бөгөөд та энэ талаар мэдсэн байхад мөн илүүдэхгүй юм. Аппаратны нүүрэн дээр байгаа 1:2.8-4.9 гэсэн хэмжээ бага байх тусам дүрсийг олон янзаар авах боломжтой байна.
No comments:
Post a Comment