Thursday, May 16, 2013

ГЭРЭЛ ЗУРГИЙН АППАРАТНЫ ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ

Зургийн аппарат, камер зэрэг нь бидний хувьд гар утас, компьютертай адилхан ердийн хэрглээ болж байна. Монгочуудын ихэнх нь эдгээр төхөөрөмжийн талаар багагүй мэдлэгтэй болсон хэдий ч яг сонголт хийхдээ алдаа гаргах нь бий. Тийм учраас дижитал аппарат сонгохдоо чухам ямар үзүүлэлтүүдийг анхаарах хэрэгтэй талаарх зөвлөгөөг хүргэж байна.



Дүрс сайн гаргах чадвар

Технологийн хэллэгээр бол
үүнийг Resolution буюу дүрслэлийн нарийвчлал гэдэг. Ер нь тоон буюу дижитал дүрслэлтэй зургийн хувьд хамгийн гол гэж болох нэг зүйл нь ямархуу хэмжээний өнгийг хэр зэрэг нарийвчлалтайгаар дүрсэлж чадах тухай асуудал байдаг. Тэгвэл энэ нарийвчлалыг дижитал аппаратын хувьд мегапиксел гэж нэрлэдэг байна. Ихэнх аппаратны хувьд энэ үзүүлэлтийг хайрцган дээрээ болон аппаратан дээрээ, хүний нүдэнд харагдахаар бичсэн байдаг. Жишээ нь, 3.2 Mpixel эсвэл 3.2 Megapixel гэх мэтээр бичдэг.



Мегапиксел гэж яг юу вэ?

Тун энгийнээр тайлбарлаж болно. Пиксель гэдэг нь компьютерийн дэлгэц дээр тодорхой хэмжээг эзлэн д
үрслэгдэх дөрвөлжин цэг гэж ойлгож болно. Жишээ нь таны компьютерийн дэлгэцийг 1280x1024 pixel-ийн харьцаагаар тохируулсан байна гэж үзвэл таны компьютер 1280х1024=1310720 ширхэг пикселийг дүрсэлж байна гэсэн үг. Энэ нь ойролцоогоор 1.2 Megapixel болох юм. Яагаад гэвэл мега гэдэг нь аугаа их гэсэн утгатай грек гаралтай үг бөгөөд дижитал ертөнцөд энэ нь ойролцоогоор 1 сая гэсэн агуулгыг илэрхийлдэг байна. Өнөөдрийн байдлаар дүрслэлийн энэ хэмжигдэхүүний хамгийн доод гэж хэлж болох хэмжээ нь 3.2mp болсон байгаа. Гэхдээ доод гэхээр та хамгийн муу нь гэж ойлгож болохгүй юм. Энгийн хэрэглээнд уг хэмжээ бүхий аппарат маш тохиромжтой байдаг.

Зураг татах чадвар

Үүнийг Zoom гэдгээр нь та сайн мэдэх байх аа. Zoom нь дотроо оптик болон дижитал гэсэн хоёр төрөл байдаг. Оптик таталт гэдэг нь ердийн 35мм-ийн линзтэй аппаратны таталттай ижил бөгөөд зургийн чанар төдийлөн алдагдахгүй гэж хэлж болно. Харин дижитал таталт нь тусгай тоон аргаар зургийг томруулдаг тул чанар нь алдагдах тал бий. Тийм учраас дижитал юм бүхэн “мундаг” гэсэн ойлголтоо та авч хаях хэрэгтэй ба аппарат сонгохдоо оптик таталттайг сонирхоорой. Мэдээж хэрэг таны сонгосон аппаратанд дижитал таталт давхар байвал бүр сайн хэрэг.


Хурд

Зураг авах хурд буюу shutter speed гэж бий. Зарим аппаратны зураг авах хурд нь их удаан байдаг. Жишээ нь, ийм аппараттай бол та хэн нэгний зураг авахдаа дарсныхаа дараа нэлээн хэдэн минут б
үү хөдлөөрэй гэж хэлэх хэрэг гарна. Яагаад гэвэл энэ тохиолдолд та зураг авах товчийг дараад удаавтар хугацаанд зогсоход тэр зураг фокусаа алдчихдаг. Зураг авах үед гэрэл сайтай байх тусам хурд сайтай байдаг. Ийм учраас аппарат сонгохдоо хурдыг нь сайн асуух хэрэгтэй.



No comments:

Post a Comment