Thursday, May 16, 2013

ХЭРЭВ ТА АППАРАТ АВАХ ГЭЖ БАЙГАА БОЛ....

Үнэ

Монголоос гайг
үй сайн чанарын аппарат худалдан авах бүрэн боломжтой бөгөөд үнийн хувьд 65 мянгаас 3 сая төгрөг байна. Нэртэй фирмийн дижитал аппаратууд үнэтэй байдаг агаад та хэрвээ тэдгээрээс сонголт хийсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар аппарат тань гэмтсэн, эвдэрсэн үед арай хямд өртгөөр засуулах боломж бий.


Анхаарах зүйл

С
үүлийн үеийн бүх аппарат болсон болоогүй бичлэг хийдэг, түүнийгээ дагаад өндөр үнэтэй байдаг. Гэвч тэдгээр бичлэг нь шаардлага хангах нь бараг үгүй юм. Тийм учраас та бичлэг хиймээр байвал мөнгөө цуглуулж байгаад сайн чанарын видео камер авсан нь дээр гэж зөвлөж байна.


Тохиргоо

Б
үх аппарат таны өмнөөс зураг авах автомат хэрэгсэлтэй байдаг. Сайн чанарын дижитал аппаратуудад дурангийн агшилт суналтын хэмжээ, автомат тохируулгуудаар хангагдсан байдаг. Өөрөөр хэлбэл зургийн нарийвчлалын зэрэг түүний дэвсгэр, фоныг тохируулах, зураг дахь балархай толийг хурдан засаж чадаж байх гэх мэт. Аппаратууд ихэнхдээ бүтэн гар удирдлагатай горимд шилждэг ба эдгээр горимууд аливаа агшинг бодитойгоор авч байх үүрэгтэй юм.


Цэс

Аппаратны сайн муу эсэх нь та
үндсэн тохируулгуудыг хэр хялбар гүйцэтгэж чадаж буйгаас хамаарна. Жишээ нь, дэлгэцийн тохиргоо, макро горим, флэш болон өмнө нь
хадгалсан зургуудаа эргэж харах зэрэг орно.

Монголд хамгийн сайн гэгдээд байгаа зарим аппаратууд

1. Canon PowerShot s 70
2. Nikon Coolpix 8400
3. Konica Minolta Dimage G600
4. Nikon coolpix 5600
5. Canon Powershot A400
6. HP Photosmart M307

No comments:

Post a Comment