Thursday, May 9, 2013

ГЭРЭЛ ЗУРГИЙН АППАРАТ


Гэрэл зураг авахын тулд хамгийн түрүүнд аппарат хэрэгтэй. Гэрэл зургийн аппарат нь дурангийн тусламжтай алив юмс, биетийн дүрсийг гэрэл зургийн хальсанд /сүүлийн үед дижитал эх үүсвэрт зураг буулгах болсон/буулган үүлдээхийн тулд хийгдсэн нарийн зохион байгуулалттай багаж хэрэгсэл юм. Та хийц маяг аятайхан, авч явахад авсаархан чадал сайтай дуран бүхий аппарат худалдан авахыг хүсэх нь мэдээж. Гэрэл сүүдэр нь тохирсон, зохиомж сайтай зураг бүрийг өндөр үнэтэй, сайн дурантай, орчин үеийн аппаратаар авсан байдаггүй.
Хамгийн энгийн ажиллагаатай, хямд үнэтэй аппаратаар авсан зураг, ихээхэн нарийн ажиллагаатай  автомат ажиллагаатай “Nikon”, “Minolta”, “Pentax”, “Leica” аппаратаар авсан гэрэл зургуудтай адилхан олон улсын гэрэл зургийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн удаа олон бий.
Иймээс анхны зургаа энгийн хялбар ажиллагаатай аппаратаар эхлэн авч сургуулилах замаар гэрэл зургийн мэдлэг боловсрол, дадлага туршлагаа ахиулбал зохино. Сонирхогч та бүхэн юуны урьд аппаратаа голж шилэхийн хэрэггүй. Хамгийн энгийн аппаратаар сайн зураг авч болно. Өөрсдийн аппаратыг сайтар эзэмшин, уйгагүй бүтээлч ажиллавал  үзэсгэлэн, уралдаанд амжилттай оролцож, сонин хэвлэлд сайхан зураг нийтлүүлж олны анхаарал татан, амжилтад хүрч чадна.

8 х 11; 11,5 х 14,5; 14 х 21  мм-ийн хэмжээтэй хальсанд зориулан хийгдсэн жижиг аппарат.“Kiev-Vega”, “Mikroma”,  Японы “Konica” зэрэг жижиг аппаратууд.
Дагерын аргаар зураг авч эхэлсэн анхны өдрөөс эхлээд өнөөг хүртэл хамгийн хялбар хийцтэй хайрцаг хэлбэртэй аппарат “Камера обскура” өргөн дэлгэрсэн юм. Энэ аппаратыг гарын дүйтэй хүмүүс хийдэг байсан тул хялбархан хийцтэй, дурангийн гэрлийн хүч муу байв. Гэрэл зураг хөгжих тутам хайрцган аппарат улам боловсронгуй болж тусгай үйлдвэрт үйлдвэрлэдэг болжээ.  Ийм аппаратаар авсан зурагны гүн тодрол муу, шугаман алслалт гажилтгүй байдаг. Эдгээр аппаратыг 10х15, 13х18 см-ээс том хальс буюу шилэн ялтасаар цэнэглэж зураг авна. Нэгж кадр зургийн чанар сайтай Японы “ САМВО”, “Toyo”, ОХУ-ын “Фотокор”, “Пионер”, “Комсомолец” зэрэг нь хайрцган аппаратад хамрагддаг.
35 мм-ийн кино хальсанд зориулсан Оросын “ФЭД”, “Зорький”, “Киев”,  Германы “Leica”, “Practica”, Япон улсын “Canon”, “Nikon”, “Olympus” зэрэг бага хэмжээний аппарат. Эдгээрийн нэгж зургийн кадрын хэмжээ 24х36 ба 24х72 мм байдаг.

Дагерын аргаар зураг авч эхэлсэн анхны өдрөөс эхлээд өнөөг хүртэл хамгийн хялбар хийцтэй хайрцаг хэлбэртэй аппарат “Камера обскура” өргөн дэлгэрсэн юм. Энэ аппаратыг гарын дүйтэй хүмүүс хийдэг байсан тул хялбархан хийцтэй, дурангийн гэрлийн хүч муу байв. Гэрэл зураг хөгжих тутам хайрцган аппарат улам боловсронгуй болж тусгай үйлдвэрт үйлдвэрлэдэг болжээ.  Ийм аппаратаар авсан зурагны гүн тодрол муу, шугаман алслалт гажилтгүй байдаг. Эдгээр аппаратыг 10х15, 13х18 см-ээс том хальс буюу шилэн ялтасаар цэнэглэж зураг авна. Нэгж кадр зургийн чанар сайтай Японы “ САМВО”, “Toyo”, ОХУ-ын “Фотокор”, “Пионер”, “Комсомолец” зэрэг нь хайрцган аппаратад хамрагддаг.
6х4; 6х6; 6х7; 6х9, 6х12, 6х17 см нэгж кадр бүхий зургийн өргөн хальсанд зориулсан ОХУ-ын “Любитель”, “Салют”, Германы “Pentagon”, Японы “Мamiya”, “Rollei Flex”, “Horseman”, “Bronica”, Шведийн “Hasselblad” зэрэг аппаратыг дунд хэмжээний гэж нэрлэдэг.

Орчин үеийн ихэнх аппарат нь дотор талдаа 45 градусын булан үүсгэж тавигдсан тусгай тольтой байдаг. Уг толийн тусламжтайгаар авах гэж буй дүрс аппаратын дээд талд тавьсан бүдэг шилэн дээр тусч, замаг буулгагчийг дармагц, толь өргөгдөн бүдэг шилэнд наалдах үед замаг нээгдэж, дуран онгойн зураг авна.  Ийм аппаратад зураг авах дүрс хайрцган аппарат буюу зарим эвхдэг аппараттай адил уруугаа харж үзэгдэхгүй. Бодит байдлаараа тусах тул зургийн зохиомжийг зөв олж, авах зургийнхаа тохиромжтой агшинг ажиглах боломж олгоно. Тольтой аппарат нарийн механизмтай учир эмзэг байдаг. ОХУ-ын “Киев-10”, “Салют”, “Старт”, Германы “Leica”, “Practica”, Шведийн “Hasselblad”, Япон улсын “Canon”, “Nikon”,  “Minolta”,  “Pentax”, “Contax”, “Sigma” зэрэг аппарат тольтой, дунд гарын болон дижитал аппаратууд байна.
Эвхдэг аппарат байдаг. Ийм аппарат нь зөөлөн эдээр хийсэн агшиж сунадаг гэрэл нэвтрэхгүй арьсан эд ангитай юм. Уг арьсан эд ангийн тусламжаар дуран нь их биетэйгээ холбоотой тул эвхэж болно. Харин зарим эвхдэг аппаратын арьсан анги нь тодрох цэгийг  (фокус) тааруулахад ашиглагдана.ОХУ-ын “Москва”, “Искра” Германы “Linhof”, “Contessa Nettel”, Японы  “Yashica” (нэгж зураг нь 6х9 см-ийн) хэмжээтэй аппарат эвхдэг төрөлд хамаарагдана. Сүүлийн үеийн ийм аппарат нь ээлжийн олон дурантай, зураг авахад хурдан ажиллагаатай, үзэмжтэй гоё авсаархан болжээ. Уг нь ийм аппаратаар уран барилга, байгаль орчны зураг авах, зурагнаас зураг татах, реклам сурталчилгааны зураг авахад хэрэглэдэг. 
Манай мэргэжлийн сурвалжлагч “Linhof”, “Horseman”-ыг яаруу үед сурвалжлагын зураг авахад ч ашиглаж байлаа. Энэ бол эвхдэг аппаратын дурангийн чадал сайжирч, түүний механизмын ажиллагаа хурдан болсноос гадна нэгж кадр зургийн чанар сайн байдагтай холбоотой билээ.

Гэрэл зургийн аппарат нь ямар үйлдвэрт хийгдсэн хэр нэртэйгээсээ шууд шалтгаалан үнэ нь харилцан адилгүй байдаг. Та гэрэл зургийн аппарат худалдан авахдаа мэдээж аль улсын, ямар үйлдвэрийн бүтээгдэхүүн болохыг нь харгалзан үзэх нь дамжиггүй. Японы “Canon”, “Nikon” фирмын аппарат найдвартай, боломж ихтэй, дуран сайтай, ашиглахад хялбар байдаг ч харьцангуй өндөр үнэтэй байна. Мэргэжлийн зурагчид дээрхи аппаратуудаас гадна “Leica”, “Hasselblad”, “Rollei Flex”, “Linhof”, “Horseman” “Мamiya” зэрэг аппаратаар ажиллахыг илүү чухалчилдаг. Мөн орчин цагийн техникийн дэвшил болсон тоон системийн дижитал аппарат ихэд нэвтрээд байна. Анх худалдан авахад л үнэтэй болохоос цаашид гарах зардал бага, авсан зургийнхаа алдаа оноог шууд газар дээр нь мэдэж болох давуу талтай учир хүмүүс их сонирхох болжээ. 

No comments:

Post a Comment